Бурханы сүмийн сайн дурын ажил нь

Амьдарч буй орчноо цэвэр цэмцгэр байлгаж, хөршийнхөө баяр, гунигийг жаахан ч болов хуваалцахаас эхэлсэн юм.

Үр хүүхдээ асран хамгаалах эхийн сэтгэлээр хайр халамж, асрал энэрлийг үзүүлэхэд бохирдсон байгаль орчин сэргэж, зовсон хөршийн царайд баяр хөөр гэрэлтсэн юм. Бусдад үйлчлэхийн баяр баясгаланг бидэнд амсуулсан Бурхандаа талархал өргөе.

Бурханы сүмийн итгэгчид бид сайн дурын үйлчлэлээ цаашид ч тасралтгүй үзүүлэх болно. Бөмбөрцөг дэлхийн 7 тэрбум хүн аз жаргалд хүрэх тэрхүү мөчийг хүртэл!

Гамшгийн үеийн тусламж

Амьжиргааны эх үүсвэрээ алдсан хүмүүст
шинэ найдвар бэлэглэнэ.

Байгаль орчны цэвэрлэгээ

Бурханы бүтээсэн дэлхий
амьдралын суурийг хамгаална

Хөршөө хайрлая

Дэлхийн 7 тэрбум хүн,
бид нэг гэр бүл.

Донорын хөдөлгөөн

“Дээгүүр Өнгөрөх Баярын хайр,
амь бэлэглэх хайр” дэлхийн донорын хөдөлгөөн

Нийгмийн хандив тусламж

Улс нийгэм, цаашлаад дэлхий нийтийн
амар тайван, аз жаргалыг дэмжинэ.

“Хийлин” төсөл

Амьдралд цөхөрч туйлдсан хүн зонд
сэтгэлийн тайтгарал бэлэглэнэ.

Улс орон, хэл соёл харгалзахгүй дэлхий дахинд явуулах сайн дурын ажил

Библид үхлүүт байгаа хүнийг аврахын тулд өөрийгөө золиосолсон сайн Самари хүний сургаалт зүйрлэл гардаг.

“Та нар ч бас үүний адил үйлдэгтүн” хэмээсэн Христийн сургаалыг дагаж Бурханы сүмийн итгэгчид “Эхийн хайр” хэрэгтэй хүмүүст тусламжийн гараа сунгадаг. Энэ дэлхийг найдварын ертөнц болгох ажилд тэнгэр Эх тэргүүлж, дэлхий дахины итгэгчид араас нь дагадаг юм.

Teachings of Mother

Эхийн сургаал

Бурханы сүмийн итгэгчдийн сэтгэлд хүн төрөлхтний төлөө бүхнээ харамгүйгээр зориулдаг Эх Бурханы хайр шингэсэн байдаг.

Өгөх хайр, сайнаар харах, далай шиг уужим сэтгэл, талархах сэтгэл, эзний сэтгэл, бусдыг магтах, үйлчлэх, буулт хийх.

Эх Бурханы сайхан сургамж болох “Эхийн сургаал”-ыг хэрэгжүүлж, хайр байхгүй цангасан нийгмийг халуун дулаан болгон өөрчилж, бүгд аз жаргалтай ертөнцийг бий болгож байна.

  • Бурхан биднийг үргэлж хайрладгийн адил, хайр авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй.
  • Бурханыг алдаршуулбал тэр яруу алдар надад эргэж ирнэ.
  • Сайнаар харах нь үзэн ядалтыг төрүүлдэггүй бөгөөд төгс хайрыг бий болгоно.
  • Абрахам үеэл Лотод сайн зүйлээр буулт хийсэн үед илүү сайн зүйлээр ерөөл авсны адил, бид нар ч бас ах дүү нарт сайн зүйлээр буулт хийвэл илүү сайн ерөөл авах болно.
  • Ихэмсэг сэтгэл гэдэг нь гонсойх сэтгэл юм.
  • Бусдыг ажиллахгүй байна гэж гомдоллолгүй, өөрийн хийх ажилдаа л итгэмжтэй байцгаая. Эзний сэтгэлээр ажил хийх юм бол хэцүү биш баяртай сэтгэлээр хийж чадна.
  • Дургүйцэл дүүрэн байх нь бардам занг төрүүлнэ. Үргэлж талархах сэтгэлээр Бурханд үйлчлэх аваас дургүйцэл, бардам зан үгүй болж, даруу сэтгэлийг олох болно.
  • Ах эгч дүү нарыг магтах юм бол надад магтаал буцаж ирнэ.
  • Далай бүхий л бохир зүйлийг цэвэршүүлдэг шиг ах эгч дүү нарынхаа бүхий л алдааг тэвчиж чадах далай шиг уужим сэтгэл бол жинхэнэ сайхан сэтгэл юм.
  • Хурганы хөтлөлийг дагахыг хүсвэл Хурганаас илүү жижиг хурга болох хэрэгтэй.
  • Золиос нь том сав болохын төлөө шаардагдах явц юм.
  • Өнөөдрийн зовлонг тэсвэрлэх нь тэнгэрийн орон надад байгаа учраас юм.
  • Бурхан үйлчлэхээр энэ газарт ирсэн. Үйлчлэл авахыг хүсэлгүй, бие биедээ үйлчлэхэд Бурхан баярлана.
NEXT

Гамшгийн үеийн тусламж

Амьжиргааны эх үүсвэрээ алдсан хүмүүстшинэ найдвар бэлэглэнэ.