Бурханы сүм Библийн дагуу Эцэг Бурхан болон Эх Бурханд итгэдэг юм. Есүсийн байгуулсан шинэ гэрээг сахиж тунхагладаг.

“Бурханы сүм” хэмээх нэр томьёо ч Библиэс үүсэлтэй бөгөөд (1Коринт 1:2, Галат 1:13) “Бурханы байгуулсан сүм”, “Бурхан Өөрөө Эзэн нь болсон сүм” гэсэн утгатай.

2000 жилийн өмнө хүн төрөлхтний авралын төлөө энэ газарт ирсэн Есүс Христ болон Петр, Иохан, Паул зэрэг элч нарын явж байсан анхан үеийн Бурханы сүмийн унаган хэлбэрийг хэвээр нь хадгалдаг сүм юм. Мөн Дээгүүр Өнгөрөх Баяраар эхэлдэг 3 удаагийн 7 баяр, Амралтын өдөр гэх мэт шинэ гэрээний үнэнийг нандигнан сахидаг.

Сүнс болон Сүйт бүсгүй рүү ирээрэй

Бүх хүнЭх Бурхантай уулзвалжинхэнэ аз жаргалаа олох болно.

Хүн бүхэн аз жаргалтай ирээдүйг хүсэн мөрөөддөг.
Мөрөөдлөө биелүүлье гэвэл амийн эх үндэс болсон Эх Бурхантай уулзах ёстой.

Хүн төрөлхтөн угтаа Бурханы хүүхдүүд бөгөөд Бурхантай Эцэг Эх үр хүүхдийн холбоотой юм. Тиймээс Бурханыг Эцэг Бурхан Эх Бурхан гэж дууддаг.

Эцэг Эх Бурхан энэ дэлхийн бүх хүнийг мөнхийн амь олж, баяр хөөр аз жаргал эдлээсэй гэж хүсдэг. Тиймдээ ч хүн төрөлхтөнд хандан “Ирээрэй… амийн ус аваг” (Илчлэлт 22:17) хэмээн айлдсан юм.

Бурханы хүслийн дагуу 175 улсад байгаа Бурханы сүмийн 2 сая 500 мянган итгэгч улс орон, хэл соёлын ялгааг эс харгалзан дэлхий хэмээх их айлын 7 тэрбум хүнд авралын амийн ус хүргэж Бурханы хайрыг бусадтай хуваалцаж байна.

Бурханы сүм бүх хүнийг Эхийн цаглашгүй хайран дунд мөнх амь, аз жаргал олоосой гэж хүсдэг.

Ирэх зам

Шинэ Иерусалим Пангюу ариун өргөө

Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу буудлын зам 35 (Бэгхён хороо 526)
Утас: 82-31-738-5999
Факс: 82-31-738-5998

NEXT

Сүмийн түүх

Бурханы сүм ньБурханы энэ газарт байгуулсанцорын ганц сүм юм.