Олон улсын тэмцээнийг хөгжөөн дэмжив

Хүн төрөлхтний эв нэгдэл, амар амгалан, найрамдалт харилцааны төлөө олон улсын спортын наадамд төрөл бүрийн хөгжөөн дэмжих ажил явуулж, чин халуун сэтгэлээ шингээн даян дэлхийн хүн зонд Эхийн хайр дамжуулна.

Бурханы сүмийн “Ура” хөгжөөн дэмжигчид гадаадын баг тамирчдыг дэмжих, хэлмэрчлэх, угтаж үдэх, Солонгосын соёлтой танилцах, цэнгэлдэх хүрээлэн цэвэрлэх гэх мэт олон талт сайн дурын ажлаар дэлхийн хүмүүст солонгос хүний сайхан сэтгэл хийгээд халамж хайрыг мэдрүүлдэг юм. 2007 онд Ансонд болсон софт теннисний дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр эх орноо төлөөлөн тэмцээнд ирсэн ганц тамирчныг хүртэл халуун дотноор хүлээн авч, олон хүний сэтгэлийг огшоож байлаа.

2003 онд Дэгү универсиадын үеэр давхардсан тоогоор 90 мянган хүн 176 орны баг тамирчдыг нийтэд нь хөгжөөн дэмжлээ. Үүнд уг тэмцээний холбогдох нэг хүн “Бурханы сүмийн “Ура” хөгжөөн дэмжигчид хөгжөөн дэмжих түүхэнд шинэ хуудас нээж, спортын соёлыг өөрчиллөө” хэмээн магтан сайшаасан.

Дэлхийн орон орноос Солонгосыг зорин ирэх гадаад иргэдийн тоо улам бүр нэмэгдэж байгаа энэ үед дэлхий нийтэд Эхийн хайрыг хүргэж, эв нэгдэл сайн сайхны төлөө хөгжөөн дэмжих ажлыг шил дараалан зохион байгуулсаар байна.

  • 2002 онд Япон Солонгост болсон хөл бөмбөгийн ДАШТ-ийг амжилттай зохион байгуулах компанит ажил
  • 2002 онд Пусанд болсон Азийн наадмыг хөгжөөн дэмжив (давхардсан тоогоор 4000 хүн)
  • 2002 онд Пусанд болсон Ази Номхон далайн пара-олимпийг хөгжөөн дэмжив (давхардсан тоогоор 3500 хүн)
  • 2003 онд Дэгү хотод болсон универсиад наадмаар 176 орныг хөгжөөн дэмжив (давхардсан тоогоор 90 мянган хүн)
  • 2004 онд Солонгос-Туркийн хөл бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг хөгжөөн дэмжив
  • 2005 онд болсон Кореа олон улсын байт сурын харвааны тэмцээнийг хөгжөөн дэмжив
  • 2005 онд Инчонд болсон Азийн хөнгөн атлетикийн тэмцээнийг хөгжөөн дэмжив
  • 2007 онд Ансонд болсон софт теннисний ДАШТ-ийг хөгжөөн дэмжив
  • 2011 онд Мүнгёнд болсон софт теннисний ДАШТ-ийг хөгжөөн дэмжив
  • 2015 онд Гуанжүд болсон универсиад наадмыг хөгжөөн дэмжив
  • 2016 онд Пусаны Гижанд болсон эмэгтэйчүүдийн бэйсболын ДАШТ-ийг хөгжөөн дэмжив

Өсвөр насныханд зориулсан зан төлвийн сургалт

Өсөх насанд сурч мэдсэн зүйл хүний амьдралыг жолооддог. Бурханы сүм өсвөр насны хүүхдүүдэд зориулан төрөл бүрийн кейс сургалт явуулж байна. Ингэснээр тэднийг амьдралын үнэн цэнийг ухаарч зөв хүмүүжил олж, халуун дулаан сэтгэлтэй болоход нь тусалдаг юм.

Хичээлийн дараах хөтөлбөр, амралтын өдрүүдийн хөтөлбөр, өвөл зуны амралтын “Сурагчдын кемп”-ийн үеэр кейс сургалт, зохион бүтээх, сайн дурын ажил, оркестрын тогтлолт зэрэг өсвөр насныханд зориулсан төрөл бүрийн ажлыг зохион явуулдаг. Мөн өсвөр насныханд зориулсан сар тутмын “Су-үл”, ар гэрийнхэнтэйгээ сайхан харилцаа бий болгоход нь туслах “Жаргалтай айл” гэх мэт сэтгүүл гаргаж өсвөр насны хүүхдүүдийг ар гэр, найз нөхөд, дээд доод ангийнхан, багш нартайгаа эв найртай харилцаатай болоход нь сургадаг юм.

Тэр тусмаа өсвөр насны хүүхдүүдийн зан суртахууны ач холбогдлыг чухалчилсан энэ мэт ажлыг нийгмийн бүхий л давхаргын хүмүүс найрсгаар хүлээн авч, зан төлвийн сургалтанд лекц уншсан багш төдийгүй сурагчдын эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид ч энэ ажлын үр дүнг өндрөөр үнэлдэг.

Сургалт & лекц

Ёс зүйн сургалт, зан төлвийн сургалт, сургууль дээрээ хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх сургалт г.м

Амьдралын зорилго бий болгох, хүнтэй харилцах, өөрийгөө хөгжүүлэх гэх мэтээр тэдний насны онцлогт тохирсон сэдвээр нийгмийн давхарга бүрийн нэр алдартай хүмүүсийг урьж тусгай лекц уншуулдаг. Эцэг эхтэйгээ хамтран оролцох өсвөр насныхны сургалтын хэлбэр болж байна.

Кейс сургалт

Хөх ордон, Парламентын ордон, музей, дурсгалын ордон, аюулгүй байдлын кейс сургалтын газарт очих, гар урлал болон шаазан ваар хийх кейс сургалт г.м

Төрийн болон бусад төрлийн байгууллагаар зочилж бүх төрлийн кейс сургалт хийхэд нь туслалцаа үзүүлдэг. Газар дээр нь очиж кейс сургалт явуулснаар өсвөр насныхны мэдлэгийн цар хүрээ тэлж, гэрэлт ирээдүйгээ төлөвлөдөг юм.

Сайн дурын ажил

Ой, далай, гол, парк, гудамж замд их цэвэрлэгээ хийв

Хүрээлэн буй орчин тойрноо цэвэр цэмцгэр болгох сайн дурын ажил явуулж байна. Өсвөр насныхан нийтийн эзэмшил болсон байгаль орчны эрхэм чухлыг ухаарч, ар гэр, найз нөхөд, дээд доод ангийнхан, багштайгаа хамт сайн дурын ажил хийнгээ гэр бүлийн аз жаргалыг мэдэрч, хүнтэй харилцаж сурдаг.

Эмзэг бүлгийн иргэдэд туслах, ахмадуудад туслах, шахмал түлш хүргэх, тариалангийн ажилд туслах зэрэг ажлаар хөршийн хайр хэрэгжүүлдэг.

Тэд хажуу хөршдөө туслах сайн үйлсийг ч өрнүүлнэ. Үүний ачаар ёс зүй, бусдыг ачлах, ёс суртахуунд суралцан ганцаараа биш олуулаа амьдрах аргад суралцдаг.

Хүүхдийг сурч мэдэхэд нь дэмжлэг үзүүлэх

Сургалтын тэтгэлэг, төлбөр, сурагчийн дүрэмт хувцас авах зардал, амьжиргааны мөнгө зэргээр туслах

Хүүхдийг баталгаатай, өөдрөг сурч боловсроход нь тусалдаг. Бусадтай адил тэгш нөхцөлд өсвөр насаа утга учиртай өнгөрөөн ирээдүйгээ төлөвлөхөд нь тэдэнд дэм болно.

Оркестрын тоглолт

Сөүл гэх мэт 6 том хот төдийгүй орон даяар аялан тоглолт хийв

Сурагчдад зориулсан “Сурагчдын оркестрын тоглолт” зохиогдлоо. Хичээлийн стресс, сургууль дээр байдаг хүчирхийлэл дарамт зэргээс болж шаналах өсвөр насныхныг тайтгаруулж, сэтгэл огшоом ая аялгуугаар итгэл найдвар, урам зориг бэлэглэнэ.

Шинэ дууны наадам

Өвөл зуны амралтаар Go&Come сургалтын төвд зохиогдлоо.

Сайхан дуу аялгуугаар нэгдэх эв нэгдлийн талбар. Өсвөр насныхны дуулах тэнгэрийн аялгуу бүх ертөнцөд сонстохыг эрмэлзэнэ.

NEXT

“Хийлин” төсөл

Туйлдам хүнд амьдралдтайтгарал, итгэл найдвар бэлэглэнэ