Газар хөдлөлтийн дараах нөхөн сэргээх болон яаралтай тусламжийн ажил

  • Непалын газар хөдлөлтийн дараа нөхөн сэргээх ажил явуулж, яаралтай тусламж хүргэв (2015)
  • Гайтид газар хөдлөх үеэр хохирогчдод зориулан НҮБ-д хандив өргөв (2010)
  • Солонгосын Ёсүд газрын тос тээвэрлэгч усан онгоц осолдсон үеэр үнэгүй хоолоор үйлчлэв (2014)
  • Перуд газар хөдлөх үеэр хохирогчдод зориулан 10 түр байр барьж өгч, эмнэлгийн тусламж үзүүлэв (2007)
  • Гватемалд газар хөдлөх үеэр хохирогчдод зориулж яаралтай тусламжийн бараа хандивлав (2012)

Непалын газар хөдлөлтийн дараах нөхөн сэргээх ажил

2015 оны 4 сард 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас аж амьдралын суурь нь тэр чигтээ нурсан Непал. Тухайн үед засгийн газар нь ч хүртэл арга мухардаад байхад Бурханы сүмийн итгэгчид бүх хүчээрээ нөхөн сэргээх болон амь үрэгдэгсдийг гаргах ажилд ханцуй шамлан орсон юм.

Газар хөдлөлтийн чичирхийллийг ч үл тоон давхардсан тоогоор 15000 итгэгч Катманду, Кабре, Шиндупалчуг зэрэг 700 орчим бүс нутагт нөхөн сэргээх болон яаралтай тусламжийн ажил явуулж, гамшигт нэрвэгдэгсдэд майхан, цэвэр ус, дэвсгэр, будаа, гоймон, ус, вандуй, давс гэх мэт шуурхай тусламжийн бараа хүргэн мөнгөн тусламж үзүүлэв.

Гималайн нурууны далайн төвшнөөс дээш 4000 метрт орших Сертүн, Типлин гэх мэт зам хаагдсан уулархаг бүс нутгийн алс бөглүү тосгонд 1000 айл өрхөд нисдэг тэргээр 14 удаа хоол хүнс хүргэж,нутгийн иргэдэд урам зориг, итгэл найдвар бэлэглэлээ.

Гамшиг болсон газарт үнэгүй хоолоор үйлчлэв

Гэнэтийн гамшгаар хайртай гэр бүлээ, амьдралын эх үүсвэрээ алдсан хүмүүсийг тайтгаруулж, Эхийн хайраар халуун хоол, хачир, зутан бэлтгэн сэтгэл шингээсэн хоолоор үйлчлэх ажилд гарцгаасан. Хүнд зовлонгоо ялж, дахин босож ирээсэй гэсэн сэтгэлээр цаг ямагт тэдний төлөө залбирна.

  • Солонгост Севол онгоцны ослын үеэр 44 хоногт 15 мянган хүнд үнэгүй хоолоор үйлчлэв (2014)
  • Солонгост Дэгүгийн метроны ослын үеэр 55 хоног 24 цагаар үнэгүй хоолоор үйлчлэв (2003)
  • Солонгосын Ёсүд газрын тос тээвэрлэгч онгоцны ослын үеэр үнэгүй хоолоор үйлчлэв (2014)
  • Перугийн Лимад гарсан түймрийн үеэр 18 хоног 2000 хүнд үнэгүй хоолоор үйлчлэв (2017)
  • Шинэ Зеландад газар хөдлөлтийн үеэр үнэгүй хоолоор үйлчлэв (2014)

Холбоотой кино

Севол онгоцны ослын үеэр үнэгүй хоолоор үйлчлэв (44 хоног)

БНСУ

Холбоотой кино

Дэгүгийн метроны ослын үеэр үнэгүй хоолоор үйлчлэв (24 цагаар 55 хоног)

БНСУ

Холбоотой кино

Вилла Эль Сальвадорт гарсан түймрийн үеэр хохирогчдод үнэгүй хоолоор үйлчлэв (20 хоног)

Перу

Усны хомсдолтой орнуудад усны насос суурилуулж өгөв

Дэлхийн бөмбөрцгийн газар сайгүй цэвэр усны хомсдлоос бохир ус ууж байгаа газар нутаг олон. Камбожийн Кандал мужийн тариачны тосгонд ч мөн энэ асуудал бий. Цэвэр ус хүрэлцэхгүй болохоор иргэд голоос ус авч шороо шаврыг нь шүүсэн бохир ус юм уу борооны усыг хоол ундандаа хэрэглэх хэрэгтэй болдог. Хүн зоныг эрүүл саруул, аз жаргалтай амьдрахад нь туслах үүднээс усны насос суурилуулж өглөө.

  • Камбожид усны хомсдолтой бүс нутагт усны 9 насос суурилуулав (2012)

Дэлхийн хаа сайгүй гамшигт өртсөн бүс нутагт яаралтай тусламж үзүүлэв

БНСУ

  • Севол онгоцны ослын үеэр үнэгүй хоолоор үйлчлэв (2014)
  • Ёсүд газрын тос тээвэрлэгч онгоцны ослын үеэр үнэгүй хоолоор үйлчлэв (2014)
  • Пусанд хүчтэй аадар борооны дараа нөхөн сэргээх ажил хийв (2014)
  • Сөүлд Үмён уулын нурангаас үүдсэн хор хохирол арилгах ажил хийв (2011)
  • Тэ-аны далайд асгарсан нефтийг цэвэрлэв (2007)
  • Дэгүгийн метроны ослын үеэр үнэгүй хоолоор үйлчлэв (2003)
  • Ганвон аймагт ган гачгийн үеэр яаралтай тусламж үзүүлэв (2007)
  • Сампүн их дэлгүүр нурсан үеэр үнэгүй хоолоор үйлчлэв (1995)
  • Жил бүр орон даяар болдог хар салхины үеэр нөхөн сэргээх ажил явуулж, яаралтай тусламж үзүүлэв (Роза, МэМи, Мэги, Нари, Гунпас, Буллабэн, Санба, Цаба гэх мэт)
  • Жил бүр орон даяар цас их орох үеэр нөхөн сэргээх ажил

Эдгээрээс гадна олон бий

Дэлхий дахины улс оронд

  • Перугийн Эль Нино үзэгдлийн улмаас болсон үер усны гамшгийн дараах нөхөн сэргээх ажил (2017)
  • Чилид болсон уулын нурангийн үеэр нөхөн сэргээх ажил (2015)
  • Англид үер усны гамшгийн дараа нөхөн сэргээх ажил (2014)
  • Шинэ Зеландад үерийн дараах нөхөн сэргээх ажил (2014)
  • Японд болсон газар хөдлөлтийн дараа яаралтай тусламж үзүүлэв (2014)
  • АНУ-д торнадо, цочир хүйтний улмаас хор хохирол учрахад яаралтай тусламж үзүүлэв (2013)
  • Филиппинд Хаен хар салхины дараа яаралтай тусламжийн ажил (2013)
  • Аргентинд үерийн дараа нөхөн сэргээх ажил хийж, яаралтай тусламж үзүүлэв (2013)
  • АНУ-д Сэнди хар салхины дараа нөхөн сэргээх ажил хийж, яаралтай тусламж үзүүлэв (2012)
  • Эквадорт түймэрт өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлэв (2012)
  • Индонезэд цунамид өртсөн иргэдэд мөнгөн тусламж үзүүлэв (2005)

Бусад

NEXT

Байгаль орчны цэвэрлэгээ

Бурханы бүтээсэн дэлхийамьдралын суурийг хамгаална