БНСУ, 21-р зууны ариун газрын айлчлал
Үй олон хүн Христийн ул мөрийг хөөн Израилийн Иерусалимыг зорьж байгаа ч энэ цаг үед илүү онцгой газар нь Библийн зөгнөл дагуу Сүнс болон Сүйн бүсгүйн мэндэлсэн орон, Эх Бурхантай уулзаад хязгааргүй хайранд нь огшиж амийн усны үг сургаалыг нь шууд сонсох боломжтой БНСУ.
Өнөө үед дэлхийн үй олон хүн Эхийн орон Солонгосыг зорихын учир юм. Дэлхий дахины итгэгчдийн хувьд Солонгост айлчлах нь ариун газрын айлчлал хийхтэй яг адилхан юм.

Солонгосын соёлтой танилцах
Жил бүр Солонгост айлчлах итгэгчдийн тоо нэмэгдэж байгаа тул дэлхийн үндэстнүүд Библийн үнэн, Эхийн хайранд суралцан Солонгосын гүн гүнзгий соёлтой танилцах боломжийг Бурханы сүм бүрдүүлж өгдөг юм.
Өнгөрсөн хугацаанд айлчлалын баг нь шинэ гэрээний үнэний үгийг сэтгэлийн гүнээс сурахын хажуугаар Хөх ордноос авхуулаад Парламентын байр, Чонгечон гол, Хан мөрөн, Тусгаар тогтнолын ордон, Гёнбуг ордон гэх мэт хааны орднууд, Сүвон Хуасон, Солонгосын үндэсний тосгон зэрэг Солонгосын үндэстний өв уламжлалт газрууд ба орчин үеийн нэртэй газруудаар аялдаг юм.
Солонгосын зан заншилтай танилцан, гаягым, таеквандо гэх зэрэг урлагт суралцан солонгос хүний сод ухааныг олж харах тэд дэлхий нийтэд Солонгосыг сурталчлахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.
Гадаад итгэгчдийн 70 дахь удаагийн айлчлалын багЖилд дунджаар 1500 орчим хүн
2000 оноос хойш гадаад итгэгчдийн 70 гаруй айлчлалын баг Солонгост ирж, жилд дунджаар 1500 орчим хүн Эхийн хайранд уярч Солонгосын соёлтой танилцаад буцдаг юм. Ар гэрээ асарч тойлох Эхийн хайр шингэсэн учраас бүх ажил боломжтой байдаг.
Хүн бүрд халуун дулаан хайраа соёрхох Эхийн мутарт эдүгээ ч дэлхийн үй олон хүн Солонгост ирж тэврүүлэхийг хүсдэг юм. Цаашдаа ч Бурханы сүм бөмбөрцөг дэлхийн хүмүүст Эхийн өгөөмөр хайр болон солонгосчуудын халуун сэтгэл, соёлыг таниулах үйлсэд хүчин зүтгэх болно.
Библийн зөгнөл
Үүл мэт, тагтаа мэт
Библид үндэстнүүд тэнгэр Иерусалим Эх рүү ирнэ хэмээн зөгнөсөн байдаг.
Энэ зөгнөлийн дагуу дэлхийн өнцөг булан бүрд байгаа итгэгчид Эх Бурхантай уулзахаар “үүл мэт, тагтаа мэт” Солонгост нисэн ирдэг юм. Тэд Эхийн хайрыг өөрсдийн биеэр сурч мэдрээд эх орондоо очиж хэрэгжүүлнэ гэсэн хүсэл эрмэлзэлтэй байдаг.
Үндэстнүүд чиний гэрэл уруу, хаад нь чиний мандах туяа уруу ирнэ. … Үүл мэт, үүрэндээ буцах тагтаанууд мэт нисэж буй тэд хэн бэ?
Иса 60:3-8

Гадаад итгэгчдийн ярилцлага
Үнэнийг хүлээн авч Эцэг Бурхан
Эх Бурханыг ухаараад
үнэхээр аз жаргалтай байна.

Би үргэлж шинжлэх ухаан Библи хоёр зөрчилддөг гэж боддог байсан. Миний хичээнгүйлэн сурч ирсэн шинжлэх ухааны талаар Библид байхгүй, бас Библитэй огт нийцэхгүй гэж боддог байсан. Гэвч Бурханы сүмд ирээд би Библи зөгнөлөөр дүүрэн байдгийг, бүх зөгнөл бүрэн төгс биелж ирснийг ухаарсан. Библи нь огт хүн бичих аргагүй ном гэдгийг, зөвхөн Бурхан бичсэн гэдгийг ойлгуулах баримтууд харсан л даа. Библи нь үнэн юм. Библи нь туйлаас үнэн. Би Бурханы сүмийн гишүүн болсноороо бахархаж байна. Би Библид байгаа үнэнийг олсондоо баяртай, жаргалтай байдаг.
Август КруесиАНУ, Вашингтон Ди Си

Бид төгс гэр бүл, Эцэг Эхтэй тэнгэрийн гэр бүлийн гишүүн юм. Энэ нь Бурханы сүмийг онцгой болгодог. Бурханы сүм амьд сүм. Англи сүмд 50 жил явсан ч сүм амьд байдгийг ганц ч удаа мэдэрч байгаагүй л дээ. Ийм хайрыг ч мэдэрч үзээгүй.
Майкл КингАнгли, Нью-Касл

Сайн мэдээ хүлээж авахаасаа өмнө би тэс өөр зан чанартай хүн байсан юм. Огт өөр зуршил, өөр бодолтой хүн байсан. Гэвч одоо Сионд Бурханы хүүхдээр өөрчлөгдөж бидний зан чанар, сэтгэл гээд хүн болоход баттай өөрчлөлт гарсан. Би маш их өөрчлөгдсөн болохоор “Хүн яаж ингэж их өөрчлөгддөг байна аа” гээд бүгд гайхдаг юм.
ХорхеПеру, Лима

Солонгос нь Эхийн оршиж буй зөгнөлийн газар юм. Би тэнгэр Эхээс л зөвхөн авах боломжтой амийн ус авахаар Солонгост ирсэн.
Нейдан
АНУ, Мемфис

Би энд илүү том ухаарал авч, сүнслэг өлсгөлөнд нэрвэгдээд буй Франц болон Европт Бурханы үг дамжуулахаар Солонгост ирсэн.
Жил
Франц, Парис

Үнэхээр бидний Эх бол төгс хүчит Бурхан юм. Би хоёр нүдээрээ Эхийн яруу алдрыг харж чадлаа.
Карлос Франк
Перу, Фосетт

Би Бурханы сүмээс хэзээ ч холдож чаддаггүй учир нь Эх Бурхан байгаатай холбоотой. Би багаасаа л тэнгэр Эх байдаг болоосой гэж боддог байсан. Тэгээд зөвхөн энэ сүм л тэнгэр Эхтэй холбоотой гүн гүнзгий үнэнийг зааж өгдөг юм.
Давид
АНУ, Сан Диего

Эхийн ивээлийг илэрхийлэх үг олдохгүй байх аа. Солонгост ирээд Эхтэй уулзаж байж л бүх хүнийг хайрлах Эхийн хайрыг чин үнэнээр ухаарсан.
Жеймс
АНУ, Манчестер

Дээр оршигч Иерусалим нь бидний Эх юм. Би Библийн бүх зөгнөлд итгэдэг, Эхэд итгэдэг. Тэгээд би Эхийг Бурхан мөн гэдгийг мэдэж байгаа.
Людмила
Орос, Благовещенск

Би энэ удаагийн айлчлалаар Эхийн хайрыг мэдэрч, Эх бол бидний Бурхан, биднийг сонгожээ гэдгийг ч ухаарсан.
Марк
Герман, Берлин

Тэнгэр Эцэг Эхдээ үнэхээр талархаж байна. Намайг Солонгост ирж чадахуйцаар ерөөж, сүүлчийн үеийн эш үзүүлэгч болгож өгсөнд.
Алекс
ӨАБНУ, Кейптаун

Солонгост ирээд авсан бүх ерөөл, сүнслэг бүх хоол тэжээлээр би Анголдоо буцаж очоод боломжит сайн мэдээний төлөө амьдрах болно.
Жуан
Ангол, Луанда

Эцэг Эхийн соёрхсон агуу их хайранд хариулах арга бараг байхгүй байх. Гэвч надад хийж чадах өчүүхэн төдий зүйл байгаа нь Эхийг энэ газарт байхдаа яруу алдар магтаал авахад нь бүх сэтгэлээ зориулах явдал.
Жян
АНУ, Нью Жерси Беллвилл
Олон улсын Библийн семинар
Дэлхийн эрдэмтэд нэг газарт цуглан “Эх Бурхан”-ыг гэрчлэв
Хэдэн мянган жил Библи судлаачдын тайлж чадахгүй байгаа Библийн оньсого.
Олон улсын Библийн семинараар тэрхүү нууцын гол түлхүүр нь “Эх Бурхан” гэдгийг илчилсэн. Шашин судлал, шинжлэх ухаан, түүх, сэтгэл судлал, одон орон судлал гэх мэт салбар бүрийн мэргэжилтнүүд Библиэс гадна тодорхой жишээ, нотлох баримтуудад үндэслэн Эх Бурханы оршихуй болон хайр, мөн үүргийн ач холбогдлын талаар нарийн тодорхой гэрчилсэн юм.


Библи гэрчилдэг Эх Бурхан
Үндсэн илтгэл
Библид “Бурхад” гэсэн утгатай “Елохим” гэсэн илэрхийлэл ойролцоогоор 2500 удаа гардаг. Энэ нь хэдэн мянган жилийн турш Библи судлаачдын тайлж чадаагүй оньсого бөгөөд Библид гэрчлэгдсэн Эх Бурханы оршихуйг л ухаарах юм бол энэ оньсого амархан тайлагдах юм.
Хүн төрөлхтөн аврал авахын төлөө Библид гэрчлэгдсэн Эх Бурханыг заавал олж уулзах ёстой.

Одон орон судлал
Сансар огторгуйн амийн үндэс тэнгэр Эх
Эхээс амь авдаг бүхий л амьд биетээр мөнх амийн үндэс Эх Бурханыг олж уулзаж чадна.

Улс төр судлал
Эхийн хайр тэнцвэртэй байдлыг бий болгоно.
Дэлхийн бүрэн тэнцвэрийг бий болгох арга нь Бурханы үг болсон Библид итгэж Эх Бурханы хайрыг ухаарах явдал.

Анагаах ухаан
Метохондр ген
Бидэнд амь өгөх Ева метохондрын бодит нь мөнх амь өгөх Эх Бурхан юм.

Түүхийн ухаан
Түүхэн өнцгөөс харах Эх Бурханы оршихуйн зайлшгүй шинж
Сэтгэл санаа сэтгэл зүйн болон физиологийн амар тайван байдал нийгмийн хөгжилд ихээхэн хувь нэмэртэй. Энэ бүхэн уг чанартаа Эхээс л гарна.