“Хөршөө өөрийн адил хайрла”

Бурхан Библид “Хөршөө өөрийн адил хайрла” хэмээн сургаж, сайн Самари хүний сургаалт зүйрлэлээр дамжуулан дээрэмчинтэй уулзсан хүний жинхэнэ хөрш нь өөрийн цаг зав, зардал мөнгө, хүч хөдөлмөрөө зориулан байж шархыг нь боож асарсан хүн хэмээн зааж өгсөн.

Бурханы сүмийнхэн хөршөө өөрийн бие, өөрийн гэр бүл шигээ үзэж Эхийн халуун дулаан хайр хэрэгтэй хүмүүст ойртон очиж, тэдний цөхөрч зовсон сэтгэлийг тайтгаруулж урам зоригоор тэтгэн тусламжийн гар сунгадаг юм.

Эдүгээ энэ мөчид ч 7 тэрбум хүнийг гэсэн Эхийн хайрыг дэлхийн газар бүрд түгээсээр л байна.

Хүүхдийн халамжийн төв болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газарт туслав.

Бурханы сүм дэлхийн хүүхдүүд илүү таатай нөхцөлд суралцаасай гэсэндээ хичээлийн хэрэгсэл, анги тожижилтын эд зүйл хандивладаг.

“Хайр” кимчи дарах аян

Бурханы сүм айл өрхийн өвөлжилтөд зориулж чин сэтгэлээ шингээн Эхийн сэтгэлээр жил бүр кимчи дарж түгээх арга хэмжээ явуулж байна. Тэдний хоолны ширээг өвөлжин чимэглэх болохоор шинэхэн байцаа сонгон, олон төрлийн амтлагч хольж кимчигээ амттай дарна.

Сэтгэл гаргаж дарсан кимчигээ гуньж ганихарсан ганц бие өндөр настан юм уу багаасаа аж амьдралаа авч яваа өрх толгойлсон хүүхэд, бусад бага орлоготой айл өрхөд түгээнэ.

Шахмал түлш түгээв

Биеийн 36.5 хэмийн дулааныг бусадтай хуваалцсан ч багасахгүй, харин ч өөрөө дулаацна. Чин сэтгэл ч мөн адил. Итгэгчид ширхэг шахмал түлш, савтай тос нэг бүрд чин сэтгэлээ шингээн сэтгэлийн халуунаа бусадтай хуваалцана.

Өндөр настны асрамжийн газар очиж туславАхмадад зориулсан хүлээн авалт, үсчин гоо сайхны үйлчилгээ

Байгаагаа шавхсан ч илүү өгч чадаагүйдээ хүлцэл өчдөг аав ээжүүдэд
инээмсэглэл бэлэглэхийг хүснэ.
Ахмадууд аа, эрүүл энх байгаарай.

Тариалангийн ажилд хүн хүчээр туслав

Сайн үр жимс аяндаа гаргадаггүй.
Жилжин хөлсөө урсган байж талбай хагалах тариачинд бага ч атугай дэм болно.

NEXT

Донорын хөдөлгөөн

“Дээгүүр Өнгөрөх Баярын хайр,амь бэлэглэх хайр” дэлхийн донорын хөдөлгөөн