Библийн зөгнөл дагуухоёрдугаар Христ Ан Сан Хун Бурханы байгуулсан жинхэнэ үнэний сүм

Бурхан хүн төрөлхтний авралын төлөө энэ газарт байгуулсан сүм нь зөвхөн Бурханы сүм. Библид Бурханы байгуулсан сүмийг гагцхүү “Бурхан Өөрийн цусаар худалдаж авсан сүм” (Үйл 20:28) хэмээн тэр сүмийн нэрийг “Бурханы сүм” хэмээн тэмдэглэсэн байна (1Кор 1:1-2, Гал 1:13, 1Кор 11:23).

Бурханы золиосын цус нь Дээгүүр Өнгөрөх Баярын золиосыг хэлдэг хэмээн Библид гэрчлэгдсэн байдаг (Еги.Гар 34:25). Иймд Есүс Дээгүүр Өнгөрөх Баярын Хурганы бодит болж загалмайд золиослогдон хүн төрөлхтөнд авралын зам нээж өгсөн. Тийм учраас Дээгүүр Өнгөрөх Баярыг шинэ гэрээгээр тогтоож, Дээгүүр Өнгөрөх Баярын усан үзмийн дарсыг заан хүн төрөлхтний нүглийн уучлалын төлөө урсгах “Миний цус” хэмээн зааж өгсөн юм (Мат 26:17-28, Лук 22:7-20).

Энэ мэт хуучин гэрээний үе ч бай шинэ гэрээний үе ч бай Бурханы цусны утга учир шингэсэн үнэн нь Дээгүүр Өнгөрөх Баяр тул Бурхан цусаараа худалдаж авсан сүм зайлшгүй Дээгүүр Өнгөрөх Баяр үнэнийг сахидаг. Зөвхөн Бурхан л Дээгүүр Өнгөрөх Баяр сахидаг жинхэнэ үнэний сүмийг байгуулж чадна.

Өнөө үед шинэ гэрээний Дээгүүр Өнгөрөх Баярыг Библийн дагуу сахидаг сүм бол дэлхийд ганцхан Бурханы сүм юм. Учир нь Бурханы сүм нь Библид гэрчилснээр Бурхан Өөрөө байгуулсан сүм учраас тэр юм. Библийн зөгнөл дагуу энэ газарт ирсэн хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурхан хүн төрөлхтөний алдчихаад байсан шинэ гэрээний Дээгүүр Өнгөрөх Баярыг сэргээн өгч, жинхэнэ үнэний сүмийг байгуулж өгсөн.

Түүхэн товчоо

Эхэн үе

1948~1985

1948 он
Ан Сан Хун Христ баптисм хүртэв (Инчон Наг арал)
1964 он
Бурханы сүм байгуулагдав
1985 он
Ан Сан Хун Христ тэнгэрт одов

Өсөлтийн үе

1986~2000

1988 он
Бүртгэлтэй итгэгч 10 мянга
1995 он
Жонысан сургалтын төвийг нээв
1997 он
Гадаадын 3 улсад сүм байгуулав
2000 он
Бүртгэлтэй итгэгч 300 мянга
Шинэ Иерусалим ариун өргөө ашиглалтанд оров (Бүндан)
Мессиа оркестр бий болов

Глобал өсөлтийн үе

2001~2013

2001 он
Гадаадын 7 улсад сүм байгуулав
Гадаад итгэгчдийн анхны айлчлалын баг (АНУ)
2002 он
Елохим сургалтын төв нээгдэв
2003 он
Бүртгэлтэй итгэгч 500 мянга
Бурханы сүмийн ерөнхий чуулганы WMC барилга ашиглалтанд оров
БНСУ-ын ерөнхийлөгчийн Хүндэт өргөмжлөл хүртэв
2004 он
БНСУ-ын Тэргүүн дээд шагнал хүртэв
БНСУ-ын Төрийн дээд одон хүртэв
2005 он
Угчон Go&Come сургалтын төв нээгдэв
2006 он
Бурханы сүмийн түүхийн музей нээгдэв
2008 он
Бүртгэлтэй итгэгч 1 сая
2009 он
Дэлхийн оюутнуудын сайн мэдээ тараах наадам (World CM) зохион байгуулав
2011 он
Дунбэг сургалтын төв нээгдэв
АНУ-ын ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагнал хүртэв (алтан шагнал, Лайф тайм шагнал)
2013 он
Бүртгэлтэй итгэгч 2 сая
Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийг хуулийн этгээдээр албан ёсоор бүртгүүлэв
Олон улсын Библийн семинар зохиов

Хөгжин цэцэглэлтийн үе

2014~

2014 он
Сүм байгуулагдсаны 50 жилийн ой “Эрх чөлөөлөлтийн жил”-ийг тунхаглав
АНУ-ын ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагнал хүртэв (алтан шагнал)
2015 он
БНСУ-ын ерөнхийлөгчийн байгууллагын дээд шагнал хүртэв
АНУ-ын ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагнал хүртэв (алтан шагнал 3 удаа)
2016 он
7 тэрбум хүнийг аврах хөдөлгөөн зарлав
Дэлхий дахинд сайн мэдээ тараах тангаргийн ёслол
Английн Хатан хааны сайн дурын ажлын шагнал хүртэв
НҮБ-ын Нэгдсэн сангийн (CERF) дээд хэмжээний уулзалтан дээр ерөнхий пастор албан мэдэгдэл хийв
Шинэ Иерусалим ариун өргөөг байгуулав (Пангюу)
WMC Чэжү дэх сургалтын төв нээгдэв
Гадаад итгэгчдийн 71 дэх удаагийн айлчлалын баг Солонгост айлчлав
2017 он
дэлхийн 175 улсад 7000 сүм, бүртгэлтэй итгэгчийн тоо 2.8 сая

Хүн төрөлхтний авралын түүх ба Бурханы сүм

Библи тэнгэр газрын бүтээснээр эхлээдшинэ тэнгэр шинэ газар байгуулах хүртэл үргэлжилдэг.Энэ мэт хүн төрөлхтний авралын түүхэнд Бурханы сүм бий.

Тэнгэр газар бүтээсэн нь

Эцэг Бурхан болон Эх Бурханхамтдаа ертөнцийг бүтээв

“Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ” (Эхл 1:1) хэмээн эхэлдэг Библи эхний ишлэлээсээ л еврей хэлний эх Библид “Бурхан”-ыг ойролцоогоор 2500 гаруй удаа “Елохим” гэж олон тооны хэлбэрээр илэрхийлж бичсэн байдаг. Тэнгэр газрыг бүтээсэн Бурхан ганц Бурхан биш “Бурхад” гэсэн утгатай юм.

Бүтээгч Бурхан хүн төрөлхтнийг бүтээх үедээ ч “Бид Өөрсдийнхөө дүр төрхийн дагуу Өөрсөдтэйгөө адилхан хүнийг бүтээж” гээд “Бурханы дүр төрхөөр … эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээв” хэмээсэн (Эхл 1:26-27).

Бурхан яагаад “Би” гэж биш “Бид” гэж илэрхийлсэн юм бол оо? Библийн сургаал үзвэл эрэгтэй дүр төрхийн Эцэг Бурхантай хамт эмэгтэй дүр төрхийн Эх Бурхан оршдог учраас тэр юм. Тиймээс шинэ гэрээний Библид ч “Тэнгэрт байгаа бидний Эцэг” (Мат 6:9) төдийгүй “Дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм” (Гал 4:26) хэмээн сүнсний Эцэг Эх байдаг нь гэрчлэгдсэн байдаг.

Энэ мэт эхэнд хамтдаа байсан Эцэг Бурхан ба Эх Бурхан тэнгэр газар түмэн зүйлсийг бүтээсэн юм.

Тэгээд Бурхан —Бид Өөрсдийнхөө дүр төрхийн дагуу Өөрсөдтэйгөө адилхан хүнийг бүтээж, далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхөгч бүгдийг тэдэнд захируулъя хэмээн айлдав. Тэгээд Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв.

Эхл 1:26-27

Тиймд ийнхүү залбир. Тэнгэрт байгаа бидний Эцэг минь,
Таны нэр ариунаар дуурсгагдаг.

Мат 6:9

Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.

Гал 4:26

Дээгүүр Өнгөрөх Баярын хүч чадал

Дээгүүр Өнгөрөх Баяр: Гамшиг өнгөрдөг баяр

Бурхан 430 жилийн хугацаанд Египетэд боолчлогдож байсан ба зовлон амсаж байсан израиль ард түмнийг Дээгүүр Өнгөрөх Баяраар чөлөөлж өгсөн юм.

Дээгүүр Өнгөрөх Баяр (Passover) нь “гай гамшиг дээгүүр өнгөрөх баяр” гэсэн утгатай бөгөөд ариун тооллын (иудей тоолол) 1 сарын 14-ний орой (аргын тооллоор 3-4 сарын орчим) болдог. Египетэд буусан арван гамшгийн сүүлчийнх нь болох уугануудыг цохих гамшгаас израиль ард түмэн Бурханы үгийн дагуу хаалганы хатавч болон тотгондоо хурганы цус түрхэн Дээгүүр Өнгөрөх Баяр сахисан юм.

Бурхан “Би Египет газрыг цохих үед цусыг хараад, та нарын дээгүүр өнгөрөх учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй” (Еги.Гар 12:13) хэмээн “Энэ өдөр (Дээгүүр Өнгөрөх Баяр) та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг ЭЗЭНий баяр болгон, үе уламжлан түүнийг улиран үргэлжлэх зарлиг болгон тэмдэглэ” (Еги.Гар 12:14) хэмээн тушаасан юм.

Израиль ард түмэн Бурханы ивээлээр гай гамшгаас мултарч эцэстээ Египетээс чөлөөлөгдөх ерөөл авчээ. Израиль улс Өмнөд Иуда Хойд Израиль гэж хуваагдаад байсан тэр цагт ч Дээгүүр Өнгөрөх Баяр сахиагүй Хойд Израиль сүйрсэн ба (Хаа.Дэд 18:10-12) Бурханы амлалтад итгэж Дээгүүр Өнгөрөх Баяр сахисан Өмнөд Иуда улсыг Бурхан Ассирийн довтолгооноос хамгаалсан байдаг (Хаа.Дэд 19:30-35, Шас.Дэд 30:1-12).

Аль ч цаг үед Дээгүүр Өнгөрөх Баяр сахисан хүмүүс Бурханы амлалт болон хүч чадлаар гай гамшгаас мултарч амь нас нь хамгаалагдсан байдаг.

Цус нь та нарын байгаа гэр дээр та нарын төлөө тэмдэг болно. Би Египет газрыг цохих үед цусыг хараад, та нарын дээгүүр өнгөрөх учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй.

Еги.Гар 12:13

Энэ өдөр (Дээгүүр Өнгөрөх Баяр) та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг ЭЗЭНий баяр болгон, үе уламжлан түүнийг улиран үргэлжлэх зарлиг болгон тэмдэглэ.

Еги.Гар 12:14

Хүн болж ирсэн Бурхан

Есүс Христ шинэ гэрээг тунхаглав

ЭЗЭН тунхаглаж байна. “Үзэгтүн, Израилийн гэр болон Иудагийн гэртэй Би шинэ гэрээ хийх өдрүүд ирж байна. … Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно.

Иер 31:31-33

Бурхан цаг нь болохоор шинэ гэрээ байгуулна гэж зөгнөсөн.
Тэр амлалтын дагуу Бурхан Есүс гэдэг нэрээр хүн болж энэ газарт ирээд Дээгүүр Өнгөрөх Баяраар шинэ гэрээ байгуулсан юм. Ариун тооллын 1 сарын 14-ний орой буюу Дээгүүр Өнгөрөх Баяр нь Есүс загалмайд цовдлогдохын яг өмнөх өдөр нь байсан юм. Бурхан нүгэл ба үхлийн гинжинд хүлүүлсэн хүн төрөлхтнийг аврах гэж Өөрийн мах цусыг илтгэсэн Дээгүүр Өнгөрөх Баярын талх болон усан үзмийн дарсаар нүглийн уучлал ба мөнх амь амлаж “Энэ нь Миний цусаар тогтоох шинэ гэрээ юм” хэмээн тушаасан. (Мат 26:17-28, Лук 22:7-20, Иох 6:53-54)

«Миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа хамт Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэнэ» гэсэн” гэж хэл гэв. Шавь нар нь Есүсийн айлдсанаар үйлдэж, Дээгүүр Өнгөрөх баярт бэлдэв. …
Тэднийг зооглон байх үед Есүс хэсэг талх аваад ерөөсний дараа, хуваан шавь нартаа өгөөд, —Май, ид. Энэ бол Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархлаа өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Учир нь энэ бол нүглүүдийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний Миний цус.

Мат 26:17-28

Дээгүүр Өнгөрөх баярын хургыг нядлах Исгээгүй Талхны Баярын эхний өдөр болов. Есүс Петр, Иохан нарыг илгээн —Явж, бидний зооглох Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг бэлд гэв. …
Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ. … Тэр талх авч, талархал өргөөд, тэдэнд хуваан өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав.
Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ нь та нарын төлөө асгагдах Миний цусаар тогтоох шинэ гэрээ юм.

Лук 22:7-20

Есүс тэдэнд —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэхгүй, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй.
Миний махыг идэж, цусыг уусан хүн мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна.

Иох 6:53-54

Төсөөлөхийн ч аргагүй хүнд зовлон эдэлж загалмайд золиос болсноороо үхлийн боол болсон хүн төрөлхтөнд мөнх амь, авралын зам нээж өгсөн юм. Учир нь үхэхээс өөр аргагүй хүн төрөлхтөн шинэ гэрээний Дээгүүр Өнгөрөх Баяр сахивал мөнхийн тэнгэрийн хаанчлал явж чадах юм.

Леонардо Да Винчигийн нэрт зураг “Сүүлчийн зоог” нь Есүс Христ Петр Иохан зэрэг арван хоёр шавийн хамтаар Дээгүүр Өнгөрөх Баяр сахих дүр зургийг дүрсэлсэн юм. Энэ мэт үнэ цэнэтэй үнэн болох шинэ гэрээний Дээгүүр Өнгөрөх Баяр нь Христийг амьсгал хураасны дараа ч элч Паул нарын ачаар Элч нарын үе хүртэл тууштай тэмдэглэгдэж иржээ (1Кор 5:7).

Та нар исгэгдээгүй юм шиг шинэ зуурсан гурил байхын тулд хуучин хөрөнгийг бүрмөсөн цэвэрлэ. Учир нь бидний Дээгүүр Өнгөрөх баярын хурга болох Христ ч гэсэн тахил болсон юм. Иймд бид … баярыг тэмдэглэе.

1Кор 5:7

Анхны сүм нь Есүсийн жишээг даган Дээгүүр Өнгөрөх Баяраас гадна Исгээгүй Талхны Баяр, Анхны Үр жимсний Баяр, Долоо Хоногуудын Баяр, Бүрээний Баяр, Эвлэрүүллийн өдөр, Майхан Баяр гэсэн 3 удаагийн 7 баярыг эрхэмлэн сахиж иржээ. Бүх баярт мөнхийн амь, нүглийн уучлал, дахин амилалт, Ариун Сүнс зэрэг Бурханы ерөөл шингэсэн байдаг.

Шашны харанхуй үе

Бурханы баяр ба тушаал өөрчлөгдөв

Элч нар болон анхны сүмийн итгэгчид үхээд, сүм аажим аажмаар ертөнцийн чанартай болж шинэ гэрээний Дээгүүр Өнгөрөх Баяр устаж алга болсон юм.

МЭ 325 онд Никеа шашны чуулганаар Дээгүүр Өнгөрөх Баяр устаж, 3 удаагийн 7 баяр ч Библид байгаагаар сахиж чадахгүй болж, долоо хоногийн баяр Амралтын өдөр ч долоо дахь өдөр буюу бямба гараг биш ням гарагт болж өөрчлөгдсөн юм.

Шашны харанхуй үе болон Шашин шинэчлэлтийн үеийг дамнан 1600 жил гэх уртаас урт хугацаанд хүн төрөлхтөн мөнх амийн замаа алдаж, хэн ч тэр замыг олж чадахгүй болжээ.

Учир нь мөнх амийг зөвхөн Бурхан л өгч чадах бөгөөд (1Тим 6:16) шинэ гэрээний Дээгүүр Өнгөрөх Баяр амийн үнэнийг зөвхөн Бурхан л сэргээн өгч чадах юм.

Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурхан

Библийн зөгнөлийн дагуу шинэ гэрээг сэргээв

тийнхүү Христ мөн олны нүглүүдийг үүрэхийн тулд нэг удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийн талаар бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврах болно.

Евр 9:28

Бурхан хүн төрөлхтнийг аврахын төлөө Библийн зөгнөл дагуу энэ газарт хоёр дахиа хүн төрхөөр ирсэн.

Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурхан анхны ирсэн үетэйгээ адил даруу төрх, үйлчлэлээр зөвхөн бидний авралын төлөө золиосын замаар алхаж, хэн ч ойлгохгүй байсан шинэ гэрээний Дээгүүр Өнгөрөх Баярыг сэргээж хүн төрөлхтний хүсэн мөрөөдөж ирсэн мөнх амийн замыг нээж өгсөн юм.

“Хамгийн Дээд Нэгэн Өөрөө Сионыг байгуулна” (Дуу 87:5) гэсэн Библийн үгийн дагуу Бурханы баярыг бүрэн дүүрэн сахидаг Сион (Иса 33:20~) байгуулсан юм.

Тэр газар бол анхан үеийн Бурханы сүмийн үндсэн зарчмын дагуу шинэ гэрээний Дээгүүр Өнгөрөх Баяраас авхуулаад Библийн сургаал дагадаг Бурханы сүм юм.

Жил бүр Солонгосоос гадна дэлхийн 175 орны Бурханы сүмд нэгэн зэрэг Дээгүүр Өнгөрөх Баяр сахидаг. Есүс Христийн жишээг дагаад хөл угаах ёслол (Иох 13:1-15) болон ерөөсөн талх усан үзмийн дарс идэж уух ариун зоогийн ёслол хийдэг юм.

Бурханы сүм нь 7 тэрбум хүн бүгдээрээ шинэ гэрээний Дээгүүр Өнгөрөх Баяр сахиад Бурханы хүүхэд болж гамшгаас аврагдан мөнх амийн ерөөл аваасай гэсэндээ дэлхий дахинд амийн үнэнийг тунхаглаж байна.

Амийн усны ундарга Эх Бурхан

Хүн төрөлхтөн аврал авъя л гэвэлЭх Бурхантай уулзах ёстой.

Библийн сүүлчийн бүлэгт Сүнс болон Сүйт бүсгүй, өөрөөр хэлбэл Эцэг Бурхан болон Эх Бурхан хүн төрөлхтнийг аврал руу хөтөлнө гэдгийг зөгнөсөн байдаг.

Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.

Илч 22:17

Эхэнд тэнгэр газар түмэн бодисыг бүтээсэн Эцэг Бурхан Эх Бурхан Өөрсдөө хүн болж ирээд хүн төрөлхтөнд амийн ус өгч мөнхийн амь, аз жаргал бэлэглэнэ гэсэн үг юм. “Дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм” (Гал 4:26) гэсэн үг шиг Хурганы Эхнэр (Илч 19:7) буюу тэнгэр Иерусалимаар бэлгэдсэн (Илч 21:9) Эх Бурхан бидэнтэй хамт байж, хайр болон золиосын сургаалаараа хүүхдүүдээ аврал өөд хөтөлж байна. Хүн, амьтан, шувуу, загас гэх мэт газар дээрх бүх амьд биет Эхээс амь авдаг зүй тогтол лугаа мөнх амийг сүнсний Эхээс авдаг болгосон нь Бурханы авралын төлөвлөгөө юм.

Эцэг, Эх, хүүхдээс бүрэлддэг энэ газрын гэр бүлийн тогтолцоо нь тэнгэрийн хаанчлалд ч Эцэг Бурхан, Эх Бурхан, Бурханы хүүхдүүд байдгийг харуулсан загвар юм. Газар дээр хайрын нэгдэл болсон гэр бүл байдагчлан тэнгэрийн хаанчлалд ч мөн мөнхийн хайрын нэгдэл болсон сүнсний гэр бүл байдгийг зааж өгсөн юм. Тиймээс Бурханы сүм гэр бүлийг эрхэмд үзэн, бөмбөрцөг дэлхийн айл өрхүүд цөмөөрөө тэнгэрийн хаанчлалын гэр бүл болоосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг юм.

Бүх хүн Эх Бурхан руу хүрч ирээд тайтгарал болон сэтгэлдээ амралт олоосой.

… —Нааш ир. Би чамд Хурганы эхнэр болох сүйт бүсгүйг үзүүлье гэв. … тэнгэрээс буун ирж буй ариун хот Иерусалимыг үзүүллээ.

Илч 21:9-10

Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.

Гал 4:26

Мөнхийн эх нутаг тэнгэрийн хаанчлал

Эцэг Бурхан ба Эх Бурхантэнгэрийн хаанчлалын гэр бүл хамтдаа байдаг сүнсний эх нутаг

Энэ газарт төрөхөөс өмнө хүн төрөлхтөн тэнгэрийн орны тэнгэр элч байсан юм (Иов 38:1-7, Сур.Үгс 8:22-30). Эцэг Бурхан, Эх Бурхан, ах дүү, эгч дүүс хамтдаа байдаг сүнсний эх нутаг тэнгэрийн хаанчлал. Хүн төрөлхтөн тэнд нүгэл үйлдэн энэ газарт хөөгдөж ирээд зовж, өвдөн, гунигтай амьдарч байна.

Үнэндээ, хэрэв тэд гарч явсан нутгаа санаж байсан бол тэдэнд буцах боломж байх байсан. Харин тэд үлэмж дээр нутгийг хүсэж байв. Тэр бол тэнгэрлэг орон мөн.

Евр 11:15-16

Эцэг Эх Бурхан энэ газрын хүмүүс Бурханы үнэнг ухаараад, гэмшиж дахин төрөөд бурханлаг мөн чанараар өөрчлөгдөөд үзэсгэлэнт тэнгэрийн хаанчлалдаа буцаасай хэмээн чин сэтгэлээсээ хүлээн буй. Усан болор мэт тунгалаг амийн усны гол урсаж, амийн мод нь арван хоёр төрлийн үр жимс ургуулдаг газар, баяр хөөр аз жаргал эцэс төгсгөлгүй мөнхийн тэнгэрийн хаанчлалыг бэлтгэж байна.

Нүдэнд үзэгдээгүй, чихэнд сонсогдоогүй, Хүний санаанд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ.

1Кор 2:9

Бурханы сүм бөмбөрцөг дэлхийн бүх хүн Эцэг Эх Бурханы хайрыг ухаарч тэнгэрийн хаанчлалын гэр бүл болоод мөнхийн тэнгэрийн хаанчлалд үеийн үед сүр жавхлант ерөөл эдлэхийг хүсэн дэлхийн өнцөг булан бүрд авралын баярт мэдээ дамжуулдаг юм.

NEXT

Сүмийн байгууллага

7 тэрбум хүн аврахын төлөөх сайн мэдээний зүрх нь болсонБурханы сүмийн ерөнхий чуулган