“Эхийн сэтгэл”-ийг шингээсэн оркестрын тоглолт

Ар гэрээ аз жаргалтай байгаасай гэж хүсэх Эхийн сэтгэлийг оркестрын тоглолтондоо шингээнэ.  “Ар гэрийнхнээ урих”, “Хөрштэйгөө хамт” зэрэг тоглолт зохион байгуулж гэрийнхэн болон хөрштэйгөө сайхан харилцаа, эв эеийг бий болгох боломжийг бүрдүүлж, завгүй амьдралын стресснээс болж ядарч цөхөрсөн хүмүүсийн сэтгэлд амралт өгөн, амьдралын амар тайван ая тухыг бэлэглэнэ.

Гайти Чилийн газар хөдлөлтөнд өртсөн иргэдэд туслах, Тайландын үерийн үеэр хохирол амссан иргэдэд туслахын төлөө тоглолт хийн, гэнэтийн гай гамшгаас хүнд байдалд орсон дэлхийн хүн зонд нэгэн сэтгэлээр туслан, тэдэнд урам зориг итгэл найдвар дамжуулна.

“Бидний Эх” шүлэг зургийн үзэсгэлэн

Бодохын төдийд л сэтгэл огшоод ирдэг хүн бол “ээжүүд”. Дэлхий дээр байгаа бүх хүүхэддээ хүч болж өгдөг Эхийн хайр золиосыг ухаарсан болохоор дэлхийн хүн зонд амьдрах итгэл найдвар, урам зориг өгөхийн төлөө уг үзэсгэлэнг бэлтгэсэн юм.

2013 оны 6 сард Сөүлийн Ганнамд сууриа тавьж 2017 оны 6 сард Шинэ Иерусалим Пангюу ариун өргөөнд тусгай үзэсгэлэн зохиогдсон. Энэ мэт Солонгосын 57 бүс нутагт уг үзэсгэлэнг аялуулах хугацаанд нийт 600 мянга гаруй хүн үзэж уяран нулимс унагасан байна.

Солонгост болсон Эхийн үзэсгэлэн дэлхийн нөгөө хагаст орших Америкийн Нью Йоркийн Манхэттен болон Чилийн Сантиаго сүм дээр ч мөн нээгдлээ. АНУ-ын Бруклингээс “Бусдын амьдралыг өөрчлөхөд хувь нэмэртэй үзэсгэлэн зохион байгуулсанд баярлалаа” хэмээн Хүндэт өргөмжлөл гардуулж өгсөн.

Зай завгүй амьдралтай өнөө үеийнхэн мөнхийн эх нутаг болсон Эхийн хайр золиос, эхийн гүн гүнгий хайраар гэр бүлийнхээ үнэ цэнэ, амьдралын утга учрыг шинээр мэдэрдэг юм.

NEXT

Томоохон шагналууд болон олон улсын харилцаа

Хүн төрөлхтнийг гэсэн Бурханы хайранд дэлхий нийт догдолж байна.