Угчон Go&Come сургалтын төв

Go&Come гэсэн үгэнд “Дэлхий даяар явж (GO) сайн мэдээ тунхагла” хэмээсэн үг, “Амийн ус авахаар ирээрэй (COME)” гэх Сүнс болон Сүйт бүсгүйн дуу хоолойг дамжуулж, бүх үндэстнийг тэнгэр Эцэг Эхийн энгэрт хөтлөх хүсэл шингэсэн байдаг.

15 мянгаас дээш хүн цуглах боломжтой энэ газарт дэлхийн сайн мэдээг идэвхжүүлэхийн төлөөх итгэгчдийн сургалт болон сүмийн арга хэмжээ, Солонгост айлчлан ирэх гадаад итгэгчдийн сургалт, Солонгос дахь зөнчдийн сургалт, төрөл бүрийн семинар, нийгмийн хөгжил болон эв нэгдлийн төлөөх арга хэмжээ зэргийг зохион байгуулдаг юм.

Елохим сургалтын төв

“Елохим” гэдэг нь еврей хэлээр “Бурхад” гэсэн утгатай. Эцэг Эх Бурханы бүтээсэн үзэсгэлэнт байгальд дэлхий дахины итгэгчид хайр дүүрэн Христийн зан чанартай болж төлөвшихүйц төрөл бүрийн сургалтууд явагддаг.

Гадаад итгэгчдийн айлчлалын багийнханд Солонгосын соёлыг таниулах болон бүс нутгийн оршин суугчдад зориулсан арга хэмжээ ч явуулж байна.

Дунбэг сургалтын төв

Ерөнхий чуулганд ойр, хамгийн тохиромжтой байрлалтай бөгөөд Солонгост айлчлан ирсэн гадаад итгэгчдийн сургалт болон нийслэлийн харьяа сүмүүдийн сургалтыг энд төвлөрүүлдэг юм.

Жонысан сургалтын төв

Солонгос даяар байгаа зөнчдийн сургалт, итгэгчдийн Библийн семинар гэх мэт арга хэмжээ явагддаг.

Чэжү сургалтын төв

Солонгос даяар байгаа зөнчдийн сургалт, итгэгчдийн Библийн семинар гэх мэт арга хэмжээ явагддаг.

Ерөнхий чуулганы зөнчийн сургууль

Ерөнхий чуулганы зөнчийн сургууль нь зөнч бэлтгэх мэргэжлийн сургалтын байгууллага юм. “Самари болон газрын хязгаар хүртэл сайн мэдээ тунхагла” гэсэн Бурханы хүслийг хүндэтгэн дагаж дэлхий дахинд Бурханы үг тунхаглан итгэгчдээ харж хандах зөнч боловсон хүчинг бэлтгэн гаргах сургалт явуулдаг юм.

Сайт руу очих

Бурханы сүмийн түүхийн музей

Хүн төрөлхтний эхлэлээс Библи дэх түүх, одоо болон ирээдүйг нэг дор бүгдийг мэдэрч болохуйц хэлбэр зохион байгуулалттай Библийн түүхэн музей юм. Бурханы эрхэм дээд хайр золиос шингэсэн сайн мэдээний түүхийг ч бас нүдээрээ харж биеэрээ мэдрэх боломжтой.

Мессиа оркестр

Мессиа оркестр нь Бурханы сүмийн итгэгчдээс бүрдсэн симфони найрал хөгжим юм. Елохим Бурханыг магтан дуулахаас гадна хөрш нийгмийнхээ төлөө цогц тоглолт зохион байгуулж соёлын харилцаа болон бусадтай хуваалцах үйл ажиллагаа явуулж байна.

Гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах хандивын тоглолт, Солонгост суугаа гадаад иргэдэд зориулсан болон хөршүүддээ зориулсан тоглолт зэрэг нийгмийн бүх давхаргыг хамарсан арга хэмжээ зохион, дэлхийн хүмүүстэй Бурханы хайр болон найдварыг хуваалцаж байна.

Сайт руу очих
NEXT

Дэлхий дахинд

Дэлхийн дээвэр Гималайд ч,Амазонын ширэнгэн ойд ч шинэ гэрээ сахина.