Дээгүүр Өнгөрөх Баярыг угтах байгаль орчин цэвэрлэх дэлхий дахины хөдөлгөөн

Христ хүн төрөлхтөнд мөнх амь өгөхөөр тогтоосон шинэ гэрээний Дээгүүр Өнгөрөх Баяр.

Бурханы сүм Дээгүүр Өнгөрөх Баярт шингэсэн Христийн хайр ба золиосыг жишээ болгон амь амьдралын суурь болсон эх дэлхийгээ хамгаалж, хөршүүдийнхээ эрүүл мэнд, аз жаргалын төлөө дэлхийн хаа ч бохирдсон газрыг цэвэрлэдэг.

Замбараагүй хаясан хог түүх, мод суулгах, хортой ургамал зулгаах, байгаль орчин цэвэрлэх компанит ажил гээд олон талт ажил өрнүүлдэг.

Ар гэр, хөрш, найз нөхөд, танилтайгаа хамт сайн дурын ажил хийх нь ар гэрийн эв нэгдэл, хөрштэйгөө харилцах, бага насны хүүхдийн хүмүүнлэгийн боловсролд ч эерэг нөлөө үзүүлдэг.

150

Оролцсон улс

2,200

Оролцсон хот

3,000

Хөдөлгөөний тоо

Парк, гудамж цэвэрлэв

Ар гэр, хөрш садан бүх хүн зоныг эрүүл амьдраасай гэсэндээ тэдний өдөр тутам зорчдог гудамж, парк, тоглоомын талбай, зах, дэлгүүр гэх мэт газарт их цэвэрлэгээ хийдэг.

Зам талбай төдийгүй хүмүүсийн нүдэнд тусахаагүй булан тохойд нуугдсан хогийг хүртэл нямбайлан түүж, хогийн ургамал цэвэрлэж, иргэдийн тухлах парк цэцэрлэгийн энд тэнд хаясан хогийг ч түүнэ.

Цэвэрхэн гудамж, хоггүй парк зорин ирэгсдийн сэтгэлийг хүртэл цэлмээнэ.

Далай, гол цэвэрлэв

Ус бол амьдралын үндэс. Чандмань эрдэнэ болсон усаа хайрлан хамгаалах нь хүний амь аврах лугаа адил. Хот, гол, далайн эргийн хог хаягдлыг цэвэрлэж, иргэд төдийгүй жуулчдыг сайхан орчинд амьдрахад нь дэм болж байна.

Ой мод цэвэрлэх хөдөлгөөн

Цэвэр тунгалаг агаараар хангадаг уул, ой мод. Өөрсдөө төдийгүй үр хойч үеэ ч цэвэр сайхан агаарт амьдраасай гэсэндээ зам цэвэрлэж, ургалтанд саад бологч хорт ургамлыг зайлуулж, ойн экосистемийг хамгаалан, уулын амьтан ургамлыг ч эрүүлжүүлнэ.

Байгаль хамгаалах ухамсрыг нэмэгдүүлэв

Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах нь хүн төрөлхтний хамтын үүрэг тул байгаль хамгаалах төрөл бүрийн компанит ажил зохион, экологид тулгараад байгаа асуудал, байгаль хамгаалах ухамсар нэн шаардлагатай байгааг таниулдаг.

Өөриймсөг сэтгэлээр байгаль орчноо хамгаалах үйлсэд тасралтгүй үлгэр дуурайл үзүүлэхэд Солонгос төдийгүй дэлхийн орон оронд нийгмийн бүхий л давхаргын хүмүүс хамрагдан оролцож байгаль хамгаалах ухамсрыг нэмэгдүүлж байна.

NEXT

Хөршөө хайрлая

Дэлхийн 7 тэрбум хүн,бид нэг гэр бүл.