Тэнгэр Эхийн хайр шингэсэн Шинэ Иерусалим ариун өргөө

Амийн усны ундарга болсон тэнгэр Эхийн хайраар дүүрэн, Солонгос болон дэлхийн орон орны итгэгчдийн зорин ирдэг үнэний их өргөө юм.

Эртний Израилийн Иерусалим нь ерөөлийн газар гэгдэн түүхэнд үлдсэн лүгээ адил хүн төрөлхтний хүсэн хүлээсэн мөнх амийн ерөөл өгөх шинэ Иерусалим тэнгэр Эхийн хайр бялхсан энэ өргөө нь дэлхийн хүн зонд тайтгарал, амар амгаланг эдлэх амралтын газар нь болдог аж.

Иерусалим ариун өргөөнөөс гарах амийн ус очсон газар бүрээ цэнгэг болгодог шиг (Езе 47:1-12) шинэ Иерусалим ариун өргөөнөөс дэлхийн 7 тэрбум хүнийг гэсэн Эхийн хайр ба авралын баярт мэдээ түгэн дэлгэрч байна.

Шинэ Иерусалим Пангюу ариун өргөө

Шинэ Иерусалим Пангюу ариун өргөө нь 7 тэрбум хүний аврал ба дэлхийн сайн мэдээний гол цөмийн үүрэг гүйцэтгэж байна. Сүрлэг гоёмсог томоохон ариун газар нь 3000 суудал бүхий мөргөлийн их танхим болон төрөл бүрийн зориулалттай өрөө тасалгаатай.

Энэ газарт Дээгүүр Өнгөрөх Баярт зориулсан донорын хөдөлгөөн, Мессиа оркестрын тоглолт, “Бидний Эх” шүлэг зургийн үзэсгэлэн гээд төрөл бүрийн арга хэмжээ зохиож итгэгчид болон хөршийнхөө амьдралд эрч хүч өгдөг юм.

Church of God in Korea

Солонгосын түүхтэй хамт Бурханы сүм

Солонгос дахь Бурханы сүмүүд

Сөүл гэх мэт 6 том хот, мөн Гёнги, Ганвон, Чүнчон, Гёнсан, Жонра, Чэжү аймаг хүртэл Солонгосын газар сайгүй байгуулагдсан Бурханы сүм.

Цэвэрхэн, гоёмсог ариун газрууд нь тухайн бүс нутгийнхаа онцлогийг тусгасан, өнгө үзэмжтэй ч эгэл жирийн, үр бүтээлтэй баригджээ. Гэрэлтэй, халуун дулаан уур амьсгалд итгэгчдээс гадна ойролцоох хөрш саахалтууд ч амар тайван сүмийг зорьж ирдэг юм.

Елохим Бурханы сургаалын дагуу итгэгчид нийгэмд сайн үлгэр дуурайл болох сайн үйлсээр, зөв сэтгэл инээмсэглэлээр хөршүүдтэйгээ хамт байдаг юм.

NEXT

Гадаад итгэгчдийн айлчлалын баг

Эх Бурхантай уулзлаа