Дээгүүр Өнгөрөх Баяр нь Бурханы мах цусаар мөнх амь авах үнэ цэнэтэй баяр юм. Дээгүүр Өнгөрөх Баяраар хүн төрөлхтөнд мөнх амь өгсөн Бурханы хайр золиосоос жишээ авч амь нас нь аюулд ороод байгаа иргэдийг аврахын төлөө дэлхийн орон оронд “Дээгүүр Өнгөрөх Баярын хайр, амь бэлэглэх хайр” дэлхийн донорын хөдөлгөөнийг өрнүүлж байна.

Нэг хүний цусаар 3 хүний амь аварна гэдэг. Өнгөрсөн хугацаанд явуулсан донорын аянаар 207 мянган хүний амийг аварсан гэлтэй. Бага насны хүүхэд, залуус, насанд хүрэгчид, ахмад буурлууд гээд олон хүн шинэ амьдрал олж, тэдний ар гэрийнхэн ч итгэл найдвар, аз жаргалаа эргүүлэн олж авч байна.

Соёлын нөхцөл, амьдралын орчин өөр өөр улс орны иргэд ч донорт оролцож олон улсад цусны хомдлыг багасгах төдийгүй цус өгөх ухамсрыг бий болгоход ихээхэн нөлөө үзүүлдэг юм.

804

Донорын хөдөлгөөн явуулсан тоо

175,796

Оролцогчдын тоо

69,047

Донорын тоо

Нэг хүний цусгурван хүний амь аварна.

Солонгос ч юм уу хөгжингүй орнуудад цусны хангамжийн тал дээр хүндрэлтэй байдаг. Тэр тусмаа хөгжингүй орнуудтай харьцуулахад хүн амын хүнс тэжээлийн хангалт тааруу байдаг дэлхийн улс оронд цусаа өгөх ухамсар нэн дорой. Бурханы сүм дэлхий дахинд явуулдаг донорын хөдөлгөөнөөр донорын хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг таниулдаг юм. Аж үйлдвэр хөгжиж хүнд хэрэгцээтэй алив зүйлийг үйлдвэрлэх боломжтой эрин үе иржээ. Гэсэн ч хүний бие дэх цусыг л зохиомол аргаар үйлдвэрлэх боломжгүй. Бидний өгсөн цус унтарч буй аминд дөл болж асдаг юм.

NEXT

Нийгмийн хандив тусламж

Улс орон, дэлхий ертөнцийг холбохЭхийн хайр