Английн Хатан хааны шагнал(Сайн дурын ажлын шагнал) хүртэв

Английн Эзэнт гүрний тэргүүн дээд шагналтан (MBE) цол

Английн холбооны 53 гишүүн оронд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн дээд шагнал

Тогтмол сайн дурын ажил явуулж, улс нийгэмдээ хувь нэмрээ оруулан, тухайн бүс нутгийнхаа оршин суугчдын хүндлэл дэмжлэгийг хүлээсэн байгууллагыг Английн засгийн газраас олон жил хатуу шалгуураар шалгаж, Хатан хаан зөвшөөрөл олгосны үндсэн дээр хүртээдэг шагнал.

Энэ нь нэр төрийг эрхэмлэгч Англи оронд байгууллага хамт олонд олгодог эрхэм нэр хүнд бүхий шагнал юм. Ялангуяа Английн Хатан хааны сайн дурын ажлын шагнал авсан байгууллагад “Английн эзэнт гүрний тэргүүн дээд шагналтан MBE цол (MBE, Member of the Most Excellent Order of the British Empire)” хүртээдэг аж.

Бурханы сүм үерийн дараах нөхөн сэргээх ажил, байгаль орчин цэвэрлэх, цусны донорын хөдөлгөөн, асрамж сувиллын газарт хүрч үйлчлэх, нийгэмд зохиогдсон арга хэмжээг хөгжөөн дэмжих зэрэг олон ажлаараа Английн ард иргэдэд Эхийн хайрыг түгээж иржээ. Сүмийнхний тогтмол явуулж ирсэн сайн үйлсэд догдолсон оршин суугчид, хотын дарга нар, хотын ИТХ-ын гишүүн гээд нийгмийн давхарга бүрээс ч сайн дурын ажилд нь оролцож, түүний үнэ цэнэ утга учрыг нэмэгдүүллээ.

Бурханы сүмийн нийгмийн хөгжлийн төлөө явуулж буй сайн сайхан ажлыг хүлээн зөвшөөрч
хааны ордны ивээл хүндлэл үзүүлэх үүднээс энэхүү шагналыг олгов.

Английн Хатан хаан II Элизабет

Цааш үзэх

The President’s Volunteer Service Award

2015∙2014∙2011

АНУ-ын ерөнхийлөгчийнсайн дурын ажлын шагнал

АНУ-д хамгийн эрх мэдэлтэй сайн дурын ажлын шагналХувь хүний төрөлд дээд нэр хүндтэй Лайф тайм шагнал,байгууллагын төрөлд хамгийн дээд алтан шагнал (5 удаа) хүртэв.

АНУ-д хөрш нийгмийнхээ төлөө үйлчилсэн хувь хүн юм уу байгууллагад олгодог нэр хүндтэй шагнал. Сайн дурын ажил хийсэн цагийнх нь дагуу хүрэл, мөнгө, алтан шагналыг олгодог. Ялангуяа 4000-аас дээш цаг сайн дурын үйлсэд хувь нэмэр оруулсан хувь хүнд хүрэл, мөнгө, алт гээд дээрх бүх шагналыг багтаасан тэргүүн дээд “Лайф тайм (насан туршийн сайн үйлстэн)” шагнал хүртээдэг аж.

Их цэвэрлэгээ, донорын хөдөлгөөн, хөршдөө туслах, гамшгийн дараа хор хохирлыг нөхөн сэргээх, өндөр настны халамж гээд олон сайхан ажил өрнүүлж, улс нийгмийн хөгжилд оруулсан гавьа зүтгэлээрээ байгууллагын төрөлд тэргүүн дээд нэр хүндтэй алтан шагнал (5 удаа), хувь хүний төрөлд Лайф тайм гэх нэр хүндтэй шагнал хүртлээ.

  • Алтан шагнал (2015. 12.)
  • Алтан шагнал (2015. 9.)
  • Алтан шагнал (2015. 6.)
  • Алтан шагнал (2014. 11.)
  • Алтан шагнал (2011. 6.)
  • Лайф тайм шагнал (2011. 6.)

Атланта хотын ИТХ-ын тунхаг бичиг

… Бурханы сүм нь Эх Бурханы хайр шингэсэн олон сайхан ажлыг хийж байна. … Манай Атланта хотын ИТХ-ын гишүүд Атланта хотын иргэдийг төлөөлөн Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийг хүлээн зөвшөөрөн өргөмжилж байна. Үүний гэрчийн хувиар бид Атланта хотын тамгыг дарлаа.

Цезарь С.Мичель ИТХ-ын дарга болон ИТХ-ын нийт гишүүд

Бурханы сүмийн нэрэмжит өдрийг зарлав

Денвер, Орландо, Сан Диего, гэх мэт газарт иргэд Бурханы сүмийг санаж бүхнээ зориулсан сайн дурын ажилд оролцохыг зөвлөж, нэрэмжит өдрийг нь тогтоон тунхаглав.

Калифорниа муж, Сан Диего хот

“Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн өдөр”-ийг зарлав

Хойд Каролина мужийн Шарлотт хот

“Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг, дэлхийн донорын өдөр”-ийг зарлав

Жоржиа мужийн Мариетта хот

“Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн өдөр”-ийг зарлав

Флорида мужийн төв хот Майами-Дейд

“Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн өдөр”-ийг зарлав

Флорида мужийн Орландо хот

“Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн өдөр”-ийг зарлав

Колорадо мужийн Денвер хот

“Тэнгэр Иерусалимын өдөр”-ийг зарлав

Korea Presidential Citation

БНСУ-ын 3 засгийн газраасерөнхийлөгчийн шагнал хүртэв

Ерөнхийлөгчийн байгууллагын дээд шагнал (2015. 5.)
Засгийн газрын Төрийн дээд одон (2004. 8.)
Ерөнхийлөгчийн Хүндэт өргөмжлөл (2003. 2.)

Хар салхи, үер, далайд нефть асгарсны дараах нөхөн сэргээх ажил, Севол онгоцны ослын үеэр үнэгүй хоолоор үйлчлэх, их цэвэрлэгээ гэх мэт байгаль хамгаалах ажил, гамшгийн үеийн яаралтай тусламж, спортын арга хэмжээ хөгжөөн дэмжих гэх мэт олон талт ажлаар БНСУ-ын хөгжил, эв нэгдэлд үнэтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлэн байгууллагын хувьд авч болох дээд нэр хүндтэй Ерөнхийлөгчийн байгууллагын дээд шагнал, БНСУ-ын Төрийн дээд одон, Ерөнхийлөгчийн Хүндэт өргөмжлөл гэх мэт олон шагнал хүртжээ.

  • 2015 онд Ерөнхийлөгчийн Хүндэт өргөмжлөл (Байгууллагын шагнал)
  • 2004 онд БНСУ-ын Төрийн дээд одон (Ким Жүн Раг пастор)
  • 2003 онд Ерөнхийлөгчийн Хүндэт өргөмжлөл (Ерөнхий пастор Ким Жү Чоль)
БНСУ-ын Ерөнхийлөгчийн байгууллагын дээд шагнал

Байгууллагын хувьд авч болох дээд нэр хүндтэй шагнал

Таваас дээш жил тухайн салбартаа хувь нэмэр оруулсан байгууллагад олгодог бөгөөд шашны байгууллага авсан нь нэн ховор тохиолдол. Хар салхи, үер, далайд нефть асгарсны дараа нөхөн сэргээх ажил, Севол онгоцны ослын үеэр үнэгүй хоолоор үйлчлэх, далайн эрэг цэвэрлэх гэх мэт бүхнээ зориулсан сайн дурын ажлаар далайн орчин хамгаалах болон аюул ослоос урьдчилан сэргийлэх ажилд хувь нэмэр оруулсан гавьяа зүтгэлийг сайшаан олгов.

Нарийн хяналт шалгалт

Шагналын эзэн байгууллагыг сонгон шалгаруулахаас авхуулаад төрийн комисс ажиллаж, шагналын хэмжээг тогтоох хүртлээ өндөр шалгуур бүхий хяналт шалгалт явуулсны үндсэн дээр олгодог аж.

Эхний шат
Далайн хэргийн яамны вебсайтаар иргэдийн санал нээлттэй авах
2 дахь шат
Цагдаагийн газар болон Шударга өрсөлдөөний комисс, Хөдөлмөрийн яамны салбар бүр тус тусдаа шалгах
3 дахь шат
Ажлын хэсэг хяналт шалгалт хийн Төрийн захиргааны яаманд нэр дэвшүүлэх
4 дэх шат
Засгийн газрын хуралд өргөн мэдүүлэх
5 дахь шат
Эцсийн шатанд ерөнхийлөгчийн зөвшөөрсний үндсэн дээр шагналын эзэн байгууллагыг тогтооно

НҮБ-ын Нэгдсэн сан

Гайти улсад болсон газар хөдлөлтийндараах хор хохирлыг арилгахад зориулжхандивын мөнгө гардуулав

Ядуурал, өлсгөлөн, гай гамшгийн улмаас зовж зүдэрч буй дэлхийн хүн зон олны төлөө цаашдаа ч Бурханы сүм НҮБ-тэй хамтран ажиллахыг хүсэж байна. НҮБ-ын зүгээс та бүхэн дэлхийг өөрчилж чадна гэдэгт итгэж байна.

Амир Доссал / Тухайн үед НҮБ-ын Хамтын ажиллагааны даргаар ажиллаж байв

Гайтигийн хохирогчдод туслахМессиа оркестрын тоглолт

2010 оны эхээр томоохон газар хөдлөлтийн улмаас асар их гарз хохирол амссан Төв Америк дахь Гайти улсад туслах үүднээс зохион байгуулсан Мессиа оркестрын хандивын тоглолтонд 8000 орчим хүн оролцлоо.

Тэр жилийн 6 сард ерөнхий пастор Ким Жү Чоль НҮБ-ын Нэгдсэн санд 100 мянган ам.долларын хандив өргөсөн юм. НҮБ Бурханы сүмийнхнийг тусад нь хүлээн авч уулзан хамтын гэрээний төсөл боловсруулсан байна.

НҮБ-ын Нэгдсэн сангийн дээд хэмжээний уулзалт

Сүмийн байгууллага анх удаагаа уригдаж оролцов

Бурханы сүмийн ерөнхий пастор Ким Жү Чоль албан мэдэгдэл хийв

Дайн дажин, өлсгөлөн, газар хөдлөлт, цаг агаарын өөрчлөлийн улмаас дэлхийд хор хөнөөл нүүрлээд байна. Иймд Бурханы сүм дэлхийн 7 тэрбум хүнийг ар гэр шигээ үзэн санаа тавьж, байгаль орчин цэвэрлэх, хоол хүнсээр туслах, гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авах яаралтай баг бүрдүүлэх зэргээр дэлхийн хэмжээнд төрөл бүрийн ажил идэвхтэй зохион байгуулж ирсэн. Бурханы сүмийн хүмүүнлэгийн алив үйлс нь Эхийн сэтгэлээс улбаатай юм.

Албан мэдэгдлийн товч агуулга (2016.12.13 АНУ-ын Нью Йорк дахь НҮБ-ын төв байр)

2016 оны 12 сарын 13-нд АНУ дахь НҮБ-ын төв байрнаа зохиогдсон НҮБ-ын Нэгдсэн сангийн (CERF) дээд хэмжээний уулзалтанд сүмийн байгууллагын зүгээс анх удаа Бурханы сүм уригдан оролцсон юм. Орон орны сайд, НҮБ-ын гишүүн орнууд болон ажиглагчид, НҮБ-ын харьяа байгууллагууд гээд олон газраас оролцсон уулзалтанд анх удаагаа сүмийн төлөөлөгчийг урьсан нь Бурханы сүмийнхний сэтгэл шингэсэн хандив болон бусад сайн дурын үйлсийг НҮБ өндрөөр үнэлсэнтэй холбоотой юм. Эл өдөр Ким Жү Чоль ерөнхий пастор албан мэдэгдэлдээ “Бурханы сүмийн хүмүүнлэгийн алив үйлс нь Эхийн хайраас улбаатай юм” хэмээгээд цаашдаа ч дэлхий нийтийн хүнд хэцүү байдалд туслахын төлөө байнгын хамтран ажиллахаа мэдэгдлээ.

Непалын Боловсролын яамтай MOU гэрээ байгуулав

Непалын Боловсролын яам Бурханы сүмтэй хамтран “Эхийн сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлж, газар хөдлөлтөнд өртсөн сургуулийг шинэчлэн барих үүднээс MOU гэрээ байгууллаа. Нийслэл Катманду хоттой байгаль орчин хамгаалах үйлсэд хамтран оролцохын төлөө MOU гэрээ байгуулав. Катманду хотын зүгээс Бурханы сүмийг магтан сайшааж, гавьяа зүтгэлийг нь үүрд санах үүднээс хотын захиргааны ойр орчмыг “Эхийн гудамж (Mother’s Street)” болгон зарлав.

NEXT

Үнэн

Бурханы сүм нь Библийнсургаалын дагуу үйлс гаргадаг.